Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Улсын төсөв ирэх онд 5.2 их наяд төгрөгийн орлоготой 7.7 их наяд төгрөгийн зарлагатай
Ирэх жилийнхээ улсын төсвийг 11-р сарын 15 гэхэд батлах хуулийн хугацаатай. Тэгвэл УИХ ирэх оны төсвийг хугацаанаас нь  нэг хоногийн өмнө гялс амжуулж баталлаа.  Үүнээс өмнө УИХ-ын төсвийн байнгын хороо өглөө 09 цаг 38 минутад, гишүүдийн 63.2 хувийн ирцтэй хуралдав. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн билээ.




Ирэх оны төсвийн жилийн тэнцвэржүүлсэн орлого  5.2 их наяд төгрөг байна.  Харин  төсвийн зарлагыг 7.7 их наяд байхаар хуульчлав.  Ингээд ирэх оны төсөв 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдлаа. Засгийн газрын гишүүдээс Сангийн  сайд хамгийн их буюу  6.5 их наяд төгрөг  захиран зарцуулах юм. Хамгийн бага төсөвтэй сайд нь  Уул уурхай, хүнд үйлдвэрийнх бөгөөд   26.3 тэрбум төгрөг  зарцуулахаар болов.  
 
Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2018 онд дараах төсвийг захиран зарцуулна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар

төсөв/төг-өөр

1

Ерөнхийлөгчийн Тамгын газар

5.1 тэрбум

2

УИХ-ын дарга

33.3 тэрбум

3

Монгол Улсын Ерөнхий сайд

203.3 тэрбум

4

Монгол  Улсын Шадар сайд

136.3 тэрбум

5

ЗГХЭГ-ын дарга

34.5 тэрбум

6

Гадаад харилцааны сайд

71.3  тэрбум

7

Сангийн сайд

6.5 их наяд

8

Хуульзүй, дотоод хэргийн сайд

476.2 тэрбум

9

Зам тээврийн хөгжлийн сайд

384.5 тэрбум

10

Батлан хамгаалахын сайд

237.6 тэрбум

11

БШСУС-ын  сайд

1.6 их наяд

12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

26.3 тэрбум

13

ХХААХҮ-ийн сайд

266.6 тэрбум

14

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

1.2 их наяд

15

Барилга, хот  байгуулалтын сайд

137.4 тэрбум

16

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

88.4 тэрбум

17

Эрүүл мэндийн сайд

766.3 тэрбум








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан