Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ц.Нямдорж: Хойд Солонгосоос миний мэдэхээр ямар ч бичиг ирээгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотойгоор Хойд Солонгосоос ямар ч бичиг ирээгүй гэдгийг хэлээд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ТЕГ-ын дарга асан Б.хурцын хийсэн мэдээллийг гүтгэлэг гэв.



Тэрээр "Би өчигдөр УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны хурал дээр суугаагүй. Тиймээс орой телевизээс мэдээллийг олж үзлээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой ноцтой мэдээлэл хийх үеэрээ миний нэрийг дурджээ. Тэр УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалах яамны сайд байхдаа Хойд Солонгост зэвсэг зарахыг завдаж, 300 мянган ам.доллар авсан. Түүнийг Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай яриад үүнийг нь Ц.Нямдорж сайд мэднэ гэж хэлсэн. Би яамныхаа мэргэжилтнүүд болоод цагдаа, прокурор, тагнуулаас энэ бичгийг талаар асууж, хайлгалаа.Мэдэж байгаа хүн алга. Бас ийм бичиг ч алга. Миний хувьд Хойд Солонгосоос ийм бичиг ирсэн тухай өчигдөр л Б.Хурцаас сонслоо.
УИХ-ын гишүүдийн нэр хүндэд сүүлийн үед маш их халдаж байна. УИХ-ын дарга таныг гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авна уу гэж хүсч байна.Өчигдөр бол маш ноцтой мэдээллүүд байсан шүү. УИХ-ын Тусгай Хяналтын дэд хороогоо яаралтай ажиллуул. Бүрэлдэхүүнийг нь шинэчил.Болд гишүүнээс болоод Хойд Солонгосын ямар хоёр иргэн цаазлуулсныг хэзээ, хаанаас хэн олоод мэдэв. Миний хувьд Б.Хурцын хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор цагдаа, прокурорт хандсан. Үнэндээ тусгай хүчний дарга нь УИХ-ын чуулган дээр орж ирээд 3 сая хүний өмнө эмнэлэгт жүжиг тавьж байна шүү дээ" хэмээн яриад Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулж байгаад дээрх асуудлыг шийдвэрлэхгүй бол олон улсад Монголын нэр хүнд унаж байгааг анхааруулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан