Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дүүдээ барилга бэлэглэжээ

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн байгууламжуудыг хувьчлах үеэр төрсөн дүүдээ барилга бэлэглэсэн хэрэг гарч байжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр багийн нутагт байрлах, дарханчуудын нэрлэдгээр Оросын шилэн давхар худалдааны төвийг мөн үнэгүйдүүлэн өөрийн төрсөн дүү Д.Дарамбазарын нэр дээр худалдан авсан.

Одоо уг объектыг ХААН банкинд түрээслэн ашиг олдог. Үүнээс гадна Д.Хаянхярваагийн нэр холбогдсон бас нэгэн асуудал бол Орон нутгийн өмчит төрийн байгууллага болох “Дархан Мэдээллийн төв”-ийг, радио релейны дамжуулан цацах байгууламжийн хамт /Нийт үнэлгээ нь 1.5 тэрбум төгрөг/ Дархан-Уул аймгийн мэдээллийн албаны хэлтсийн дарга А.Түвшинбаттай хуйвалдаж хувьдаа үнэгүй авч, өөрийн мэдлийн болгожээ.

А.Түвшинбатын аав Монгол Улсын гавьяат багш С.Амгалан Д.Хаянхярваагийн алдарт 800 сая төгрөгийн хэрэгийн “Х.Баатархүү” бүлэглэлийн 800 саяын хэрэгт есөн удаагийн үйлдлээр холбогдон тэнсэн харгалзах ял авсан байдаг юм. Харин А.Түвшинбат нь “ДБС” телевиз буюу албан ёсны нэршлээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийн захирал болжээ. Одоо энэхүү телевизээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлсөн хууль бус үйлдлийг дарагдуулан нууж, бохир мэдээллийг цацан үнэн нүүр царайгаа хаацайлах авралын хэрэгсэл болгожээ.

Радио релейны орон нутгийн аварга системийг залгиснаар Дархан-Уул аймгийн шугамын радио буюу нам давтамжийн цацалтын аппаратын амыг барьжээ. Одоо “ДБС” телевиз буюу албан ёсны нэршилээр болох “Дархан Мэдээллийн төв”-ийг Д.Хаянхярваа 50 хувь, А.Түвшинбат 50 хувь эзэмшиж байна. Төрийн өмчийг Үнэгүйдүүлж аван, үнэд хүргэж болдгийн үлгэр жишээг энэ хоёр үлгэр жишээ үзүүлж чадаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан