Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Эрүүл мэндийн салбар санхүүгийн 64.2 тэрбум төгрөгийн зөрчилтэй
Өнгөрсөн оны төсвийн зарцуулалтын тухай аудитын тайлан, дүгнэлт төрийн байгууллага тус бүрээр гарсаар байна. Ирэх сард Засгийн газрын нэгдсэн тайлан гарна хэмээн Үндэсний аудитын газраас мэдээлж байгаа. Энэ удаа  Эрүүл мэндийн яам, түүний харъяа байгууллагуудын санхүүгийн тайлан гачээ.



 Аудитад эрүүл мэндийн нийт 111 байгууллага хамрагдав. Эдгээрийн 100 нь зөрчилгүй, 10 нь “Хязгаарлалтай” буюу санхүүгийн томоохон зөрчилтэй гэсэн дүн тавиулжээ.  Нэг байгууллага “Санал, дүгнэлт өгөхөөс татгалзсан” гэсэн дүгнэлт авлаа.  
 “Хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллага:
-Нийслэлийн эрүүл мэндийн газар;
-Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг;
-Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Говь-Алай аймгийн Төгрөг, Завхан аймгийн Шилүүстэй, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Ховд аймгийн Мөст, Булган сумын сум дундын эмнэлэг;
“Санал дүгнэлт өгөхөөс татгалзсан” дүгнэлт авсан байгууллага:
-“Зооноз” өвчин судлалын төв;



Эрүүл мэндийн салбарт  санхүүгийн  64.2 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Үүнээс 35.2 тэрбум төгрөгийн зөрчлийг аудитын явцад залруулжээ. Харин  200 сая  төгрөгийн  төлбөрийн акт, 1.1 тэрбум төгрөгийн албан шаардлага, 27.7 тэрбум төгрөгийн зөвлөмж өгсөн аж. Энэхүү зөвлөмжийн хэрэгжилт 69.7 хувьтай байна гэж дүгнэлээ. Өнөөдөр ТОСК, БХЯ-ны санхүүд  хийсэн аудитын дүгнэлтийг төсвийн захирагч нарт нь танилцуулна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан