Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өглөө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.11.27/ тус музейд боллоо.

"1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн" хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.
Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.
Тэрбээр энэ үеэр, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан Монголын цорын ганц, түүхэн үнэ цэнтэй хэвлэл” хэмээн хэллээ.
Мөн тэрбээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хариуцан ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын үе үеийн ажилтнуудад, эмхэтгэлийг хэвлэн гаргахад гар бие оролцдог бүх хүмүүст талархал дэвшүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.11.27/ тус музейд боллоо.

"1991 оны гуравдугаар сарын 19-ний өдөр “Төрийн мэдээлэл” сэтгүүл гаргах тухай БНМАУ-ын Бага Хурлын даргын 18 дугаар захирамж гарснаас хойш 26 жилийн хугацаанд эмхэтгэлийн 1000 дугаарт нийт 14 мянга гаруй хууль эрх зүйн акт нийтлэгдсэн" хэмээн ёслолын ажиллагааны эхэнд УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар онцолсон.
Эмхэтгэлийн 1991 онд хэвлэгдэн гарсан анхны болон 1000 дахь дугаарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн зөвлөлийн дарга Ц.Цолмон Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.
Тэрбээр энэ үеэр, “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх шатны шүүх, төрийн байгууллагууд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэн хуулийг барьж ажилладаг, өдөр тутмын үйл ажиллагаандаа энэ эмхэтгэлийг ашигладаг. Төрийн бүх хууль бусад шийдвэр нь гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр /хуульд өөрөөр заагаагүй бол/ хүчин төгөлдөр болж мөрдөгддөг хуультай.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэл нь Үндсэн хууль, холбогдох бусад хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдсан Монголын цорын ганц, түүхэн үнэ цэнтэй хэвлэл” хэмээн хэллээ.Мөн тэрбээр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг хариуцан ажиллаж байсан УИХ-ын Тамгын газрын үе үеийн ажилтнуудад, эмхэтгэлийг хэвлэн гаргахад гар бие оролцдог бүх хүмүүст талархал дэвшүүлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























