Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ж.Батзандан:Нээлттэй сонсголд Д.Энхбатын гэр бүлийнхэн ирнэ


БНСУ руу Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд буй Б.Хурцад холбогдох асуудлаар маргааш “НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” хийхээр болжээ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “Хуулиараа томилгооны сонсголыг Байнгын хороо хийх үүрэгтэй байдаг. Гэвч Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо Томилгооны сонсгол хийхээс цааргалж, зугтаад байна. Тиймээс Томилгооны сонсголыг хийхийг санаачилсан УИХ-ын гишүүд маргааш 10:00 цагт өргөдөл гаргасан иргэдийг Төрийн ордонд хүлээн авч Нээлттэй сонсгол хэлбэрээр иргэдээ сонсоё гэдэг шийдвэр гаргалаа. Энэ сонсголд генерал Б.Хурцыг ч мөн урьж байна. Маргаашийн сонсголд Франц, Германаас хууль бусаар хулгаалагдаж, гэмт хэрэгт сэрдэгдэж, яллагдаж байгаад амь насаа алдсан Д.Энхбатын гэр бүлийн хүмүүс ирнэ” гэв. Түүнчлэн Б.Хурц болон түүний эхнэртэй холбоотойгоор гомдол гаргасан хүмүүсийг ч гэсэн тус сонсголд оролцохыг урьсан байна.
0 Сэтгэгдэл
Zochin
Batzandan mundag bna.ingej baij uls oron uragshilna.xogjino.xezee zob xvmvvse tomildog bolox be.reketvvdiig nam darax xeregtei
2017.12.14
























