Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Хууль зүйн байнгын хороо АТГ-тай холбоотой хоёр асуудлыг хэлэлцжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхэлж “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан асуулт асуух хүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хэлэлцэж буй тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа хэлээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг дахин авч үзэх шаардлагатай болсон гэдгийг тэмдэглэв. Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан. Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн байна. Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.
Ийнхүү тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна.
Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус тогтоолын төслийг УИХ-д ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцуулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Тамгын газар судалгаа хийсэн. Уг төслөөр цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцүүлж буй төсөл гэдгийг хэллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авчээ. Дараа нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тогтоолын төслийг уншиж танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна. Ийнхүү “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан