Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн үгэнд эмзэглэх юм байхгүй


УИХ-ын ээлжит чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ийн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Утааг бууруулахад өнгөрсөн жилүүдэд төсөвлөсөн 200 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан нь тодорхой. Юу юунд, хэн хэзээ хэрхэн зарцуулав гээд бүгдийг маш тодорхой болгох нь чухал. Би бүх зүйл тодорхой байхад дуртай хүн. Энэ байр суурин дээрээ ч байгаа, цаашид ч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төр засгаа тараая, нураая гэж бодож байгаа гэж би хувьдаа бодохгүй байна. Утааны эсрэг хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хөрөнгийг үр ашигтай зарцуулья гэсэн үүднээс Засгийн газар, УИХ-аа сайн ажиллаасай гэж шахаж шаардаж байна гэж ойлгож байгаа. Тиймээс үүнд бид өөрсдөө эмзэглээд байх юм ерөөсөө байхгүй." гэлээ.
0 Сэтгэгдэл
























