Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
У.Хүрэлсүх:Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэ мэдээллийг дулгалаа. Тэрээр “Өнөөдөр бид ЗГ-ын хурлаараа Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа. Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдлээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно.
1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх
20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана” гэсэн байсан юм.

0 Сэтгэгдэл