Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
БНХАУ-д 70 жилийн хугацаанд 2 га газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж буй. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулан 3-4 га газар авах хүсэлт гаргасныг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт уламжлан улмаар холбогдох байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2 га газар олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Сүлд” багийн хоёр га газрыг 70 жилийн хугацаанд эзэмшүүлэх юм байна. Замын Үүдэд Хятад улсын Консулын газар байгуулагдаад 4 жил болж буй бөгөөд үр дүнгээ өгч байгаа талаар УИХ-ын гишүүд хэлжээ.
Монгол Улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай консулын конвенцийн дагуу улс орнууд нөгөө улсынхаа дипломат болон Консулын төлөөлөгчийн газарт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь ашиглагдах газар болон барилга байгууламж барихад нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн ОУ-ын эрх зүйн зохицуулалт байдаг аж.
Энэ дагуу манай Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар 16-р зүйлийн дагуу гадаад улсын дипломат болон Консулын төлөөлөгчид олгох газар нь улсын тусгай хэрэгцээнд байна гэж заасан байдаг байна.
“Энд газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэй. Улсын их хурлын тогтоолын төсөл батлагдвал газрыг ашиглуулах тал дээр гэрээ хэлэлцээрийг Хятадын талтай дипломат харилцаагаар тохиролцож шийдэх ажил явагдана” гэж Гадаад харилцааны яамны төлөөлөл хэлсэн байна.

0 Сэтгэгдэл