Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
О.Магнай: У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд Ерөнхий сайд болсон
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Тэд “МАН Засгийн эрхийг авсан жил зургаан сарын хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангаж ажилласангүй” хэмээн үзжээ.
2016 оноос хойш ам.долларын ханш, инцляци, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь МАН хэрхэн ажиллаж, ямар бодлого хэрэгжүүлж байгааг харуулсан гэдгийг онцолж байв. Энэ үеэр О.Магнай “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үндсэн гурван асуудал тавьж огцруулсан. Нэгдүгээрт, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын хэдхэн гишүүн хуваан авсан, хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, гуравдугаарт, төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно” гэж байсан. Гэтэл нэг ч хүн улс төрийн хариуцлага хүлээсэнгүй. Эдгээрээс дүгнэвэл “У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болсон байна” гэдэг дүгнэлт хийхээс өөр аргагүй” гэв.
Түүнчлэн Засгийн газар дундаж давхаргад халгаатай шийдвэрүүд гаргаж байгаа нь дундаж давхаргыг байхгүй болгож буйг онцлоод ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулах замаар татварын асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдгийг хэллээ. Мөн шатахууны үнэ нэмэгдэж, зохиомол хомсдол бий болсон нь Ерөнхий сайдын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Гэтэл салбарын сайдууд нь шатахууны үнийг хянаж байгаа гэсэн нь Засгийн газрыг бүхэлдээ нэгдмэл биш байгааг харуулж байна. У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд “Төрийн сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулах нь Засгийн газрын нэн тэргүүний ажил байна” гэсэн боловч үүнийгээ ч хэрэгжүүлсэнгүй. Түүний Засгийн газрын 100 хоногт эдийн засгийг тэтгэх томоохон төсөл хөтөлбөр яригдсангүй, өмнө нь хэрэгжиж байсан шилэн дансны хууль хэрэгжсэнгүй, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдсэнгүй гээд шийдвэрлэж болох олон ажилд ахиц гарсангүй гэдгийг дурдсан юм.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Тэд “МАН Засгийн эрхийг авсан жил зургаан сарын хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангаж ажилласангүй” хэмээн үзжээ.2016 оноос хойш ам.долларын ханш, инцляци, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь МАН хэрхэн ажиллаж, ямар бодлого хэрэгжүүлж байгааг харуулсан гэдгийг онцолж байв. Энэ үеэр О.Магнай “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үндсэн гурван асуудал тавьж огцруулсан. Нэгдүгээрт, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээг Засгийн газрын хэдхэн гишүүн хуваан авсан, хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, гуравдугаарт, төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессын гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно” гэж байсан. Гэтэл нэг ч хүн улс төрийн хариуцлага хүлээсэнгүй. Эдгээрээс дүгнэвэл “У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болсон байна” гэдэг дүгнэлт хийхээс өөр аргагүй” гэв.
Түүнчлэн Засгийн газар дундаж давхаргад халгаатай шийдвэрүүд гаргаж байгаа нь дундаж давхаргыг байхгүй болгож буйг онцлоод ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулах замаар татварын асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдгийг хэллээ. Мөн шатахууны үнэ нэмэгдэж, зохиомол хомсдол бий болсон нь Ерөнхий сайдын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Гэтэл салбарын сайдууд нь шатахууны үнийг хянаж байгаа гэсэн нь Засгийн газрыг бүхэлдээ нэгдмэл биш байгааг харуулж байна. У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд “Төрийн сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулах нь Засгийн газрын нэн тэргүүний ажил байна” гэсэн боловч үүнийгээ ч хэрэгжүүлсэнгүй. Түүний Засгийн газрын 100 хоногт эдийн засгийг тэтгэх томоохон төсөл хөтөлбөр яригдсангүй, өмнө нь хэрэгжиж байсан шилэн дансны хууль хэрэгжсэнгүй, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдсэнгүй гээд шийдвэрлэж болох олон ажилд ахиц гарсангүй гэдгийг дурдсан юм.
demparty.mn
0 Сэтгэгдэл
























