Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
АН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй

УИХ дахь АН-ын бүлэг хуралдав. Дараа нь тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат  мэдээлэл хийлээ.  Уг хурлаар дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд АН өөрийн байр сууриа нэгтгэсэн аж. Мөн  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг ярилцаж, БОАЖЯ-ны мэдээллийг сонсчээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат   “Үндсэн хуулийн өөрчлөлтийг 60 тэрбум төгрөгийн хуйвалдаанаар гарч ирсэн парламент хэлэлцэх эрхгүй гэж үзлээ. Ард түмний итгэлийг дааж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ намын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгой авч үзэх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар багтаан батлахаар оруулж ирсэн. Нийслэлд газар, дэд бүтэц гээд олон тулгамдсан асуудал бий. Анхны хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлнэ. Био аюулгүй байдлыг хангах үндсэн хөтөлбөргүй явж ирсэн. БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ энэ асуудлаар хамтран ажиллах шаардлага үүсч байгаа юм байна. Сүүлийн үед төсвийн зардалтай холбоотой асуудал яригдах боллоо. Нөгөө төсвийн хяналт нь хаана байна. Үүнийг зайлшгүй хянах шаардлагатай боллоо. Тиймээс төсвийн хуулийг сайжруулах шаардлага үүсч байгаа юм.  Манай бүлэг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
 Засгийн газар 100 хоногийн тайлан мэдээлэлээ тавьж  байна. Ард иргэдийн бухимдал их байгаа. Татварын асуудлаар манай шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Татвар тогтоосон нь алдаа болж хувирч байна.   Засгийн газрын бодлогогүй, болчимгүй шийдвэрийн эцсийн дүнд ард иргэд хохирлоо.  Ерөнхий сайд “эдийн засаг сэхээнээс  гарч, энгийн тасагт шилжлээ” гэсэн.  Тэгвэл ард түмэний амьдрал сэхээнээс хэзээ гарч энгийн тасагт шилжих вэ? гэдэг асуудлыг АН үргэлж  шаардах болно. Амлалтаас амлалт руу шилжсэн, ард түмэн амлалтад алгадуулсан 100 хоног болж өнгөрлөө.  Эдийн засгийн өсөлт нь ард түмэнд бодитой туссан байх ёстой.  Гэтэл Засгийн газар бодлогогүй алхам хийж байна” гэж мэдээлэв.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан