Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
ХХОАТ-ын нэмэгдлийг буцааж 10 хувь болголоо

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХОАТ-ын тухай /Хувь хүний орлогын албан татвар/ хуулийг хэлэлцэн батлав. УИХ-аар дээрх хуулийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татвар ногдуулсныг буцааж, 10 хувийн татвар ногдуулахаар болов. Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний үндсэн дээр татварын энэхүү нэмэгдлийг буцаах тохиролцоонд хүрсэн аж.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Төсвийн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан.
Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгээр саналын зөрүүтэй томъёолол гараагүй байна. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан нь олонхи гишүүдийн саналыг авсан гэв.
Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлъя гэх ТБХ-ноос гарсан саналаар санал хураахад нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар дэмжигджээ.
Ингээд ХХОАТ-ын нэмэгдлийг буцааж 10 хувь болгох ХХОАТ-ын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 68.3 хувьтайгаар дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан