Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ерөнхий сайд ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр ОХУ-ын “Оросын төмөр замууд” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хамтарсан “УБТЗ” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн шинэчлэл, үүнд шаардагдах санхүүжилт, бусад асуудлаар  санал солилцов.

“УБТЗ”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед эцэслэн боловсруулж батлах, шинэчлэлийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв. “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулах саналтай байна гэв.

Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ хурдацтай өсч байгаатай холбогдуулан “УБТЗ” нийгэмлэгт техникийн шинэчлэл хийхэд анхаарах, мөн Зүүнбаян-Ханги боомт хүртэл 280 км төмөр зам шинээр барьж, шинэ гарц нээх төслийг хамтран хэрэгжүүлэх, “УБТЗ”-ын гол шугам нь хойд, урд талдаа тус бүр хоёр хилийн гарцтай байх нь тохиромжтой гэж үздэгээ илэрхийлэв. ОХУ-ын Москва хотноо энэ оны дөрөвдүгээр сард болох “Транс Россия” ачаа тээвэр, логистикийн олон улсын 23 дугаар үзэсгэлэнгийн үеэр “Транзит Монгол-2018” арга хэмжээг зохион байгуулах санал дэвшүүлэв.

Энэ онд “УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийх таатай боломж бүрдсэнийг “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэмдэглэлээ. “УБТЗ” нийгэмлэг өнгөрсөн жил 23 сая тонн ачаа тээвэрлэсэн.  Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ачаа тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өссөнийг дурдав. Мөн дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ч нэмэгдсэн гэлээ.

“УБТЗ” нийгэмлэгт шинэчлэл хийн, хүчин чадлыг нь сайжруулснаар нэвтрүүлэх чадвар эрс дээшилж,  ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан