Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
АН-ын удирдлагууд АНУ-д айлчилж байна

Айлчлал Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Даниль Твинин УИХ-ын Гишүүн, АН-ын дарга С. Эрдэнэ нарын албан ёсны уулзалтаар өчигдөр эхэлжээ.
АН, ОУБНХ хооронд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, бүс нутгийн хэмжээнд ардчиллыг бэхжүүлэх Монголын оролцоо, үйл ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр тодорхой хамтарч ажиллах талаар талууд санал солилцсон байна. Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, АЭХ-ны Тэргүүн, БГД-ын Засаг дарга С.Одонтуяа, АН-ын ГХСХГ-ын дарга Ш.Батцэцэг, Хэнтий аймгийн АН-ын дарга, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ш.Батдэлгэр, Төв аймгийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Д.Баярбат, Өмнөговь аймгийн МоАХ-ны Тэргүүн Х.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, АЗХ-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Шижиртуяа нар байгаа аж.
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг Америкийн Нэгдсэн Улсын Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны дарга ноён Боб Падучик тэргүүтэй намын удирдлагууд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтаар хоёр намын тэргүүнүүд улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ардчиллыг бүс нутгийн түвшинд тууштай хөгжүүлж яваа Монголын Ардчилсан намын шинэчлэлийн бодлогыг талархан дэмжих, улс төрийн намууд хооронд арга туршлага тогтмол солилцох, мэдээлэл, сургалтын төрөлжсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар харилцан санал солилцжээ.
Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийн өргөн уудам нутагт ардчилсан нийгмийн тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж буй цорын ганц орон гэж ноён Боб Падучик өөрийн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна. Уулзалт халуун дотно, ажил хэрэгч болж өнгөрчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан