Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Цэцэн түшээгээр Д.Лүндээжанцан тодорчээ

Монгол Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын гишүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулж буй “Цэцэн түшээ-2” шатрын тэмцээн өчигдөр Төрийн ордонд болж өндөрлөжээ.
УИХ-ын гишүүд швейцарь системээр зургаан өрөг тоглосон байна. Энэ жилийн тэмцээний “Уран өрөг” тусгай шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг шалгарчээ.
Нийт оноогоор УИХ-ын гишүүн Л.Энхболд тавдугаар байр, Х.Болорчулуун дөрөвдүгээр байрт шалгарч, гишүүн Ё.Баатарбилэг хүрэл, Ц.Нямдорж мөнгөн медаль хүртсэн бол 2018 оны “Цэцэн түшээ”-гээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, алтан медалиар энгэрээ мялаажээ.
“Цэцэн түшээ-2” тэмцээний шагналыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Баатар, гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, Ц.Цогбаяр нар гардуулж, баяр хүргэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан