Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлнэ

  Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов.
Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах талаар судалж, саналаа танилцуулахыг сайд нар, аймаг, нийслэлийн Засаг даргад даалгалаа.
Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.
Цаашид түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бүсчлэн хориглож, сайжруулсан түлшний хэрэглээг дэмжин, халаалтын зуухнуудыг төвлөрсөн шугамд холбох юм.
Нийтийн тээврийн хэрэгсэл, таксийг хийн түлшинд шилжүүлэх, хийн болон цахилгаанаар ажилладаг автобус, троллейбус, таксийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, дотооддоо нийтийн тээврийн хэрэгсэл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжинэ. Мөн гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээ бий болгох, барилгын ажлыг нь эрчимжүүлэх, борлогдоогүй байгаа орон сууцыг эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан