Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гүйцэтгэсэн ажлын товч тайлангаа танилцуулав. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 15 удаа, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа, хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдсан байна. Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр 1 ажлын хэсэг байгуулж ажиллуулжээ.
Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, УИХ-ын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн УИХ-аар батлуулсан байна. Мөн санал хураалтын дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоот 1-ийг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.
Түүнчлэн Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
Мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцан үнэлэлт, дүгнэлт өгч Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан