Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн гэж үзэв
Зээлийн төлбөр И-мэйл: darvillearmelle@gmail.com Зээлийн өргөдлийнхөө хувьд: Санхүүжилт - Үл хөдлөх хөрөнгө - Хөрөнгө оруулалтын зээл - Машины зээл - Үлдэгдэл өр төлбөр - Зээлийн шугам - Хоёр дахь моргейжийн зээл - Зээлийн худалдан авалт - Хувийн зээл. Миний санхүүжилтийн хүчин чадал $ 5,000-аас 5,000,000 бол 3% -ийн хүүтэй. Та зээлдүүлсэн хэмжээнээс хамааран 01-35 жилийн дотор хамгийн их хүү төлнө. Надтай холбоо барьж, таны хүссэн мөнгөний хэмжээ болон таны сонгох төлбөрийн хугацааг мэдэгдээрэй. И-мэйл: darvillearmelle@gmail.com И-мэйл: darvillearmelle@gmail.com И-мэйл: darvillearmelle@gmail.com
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 22-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцсэн байна.
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татварын асуудлыг УИХ шийднэ
“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 1998-2015 оны хооронд төлсөн дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг тухайн жилүүдийн улсын төсвөөс суутган тооцох талаар УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхээр болов.
Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулах зорилгоор авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлүүдийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс дизелийн түлшний онцгой албан татвар болох 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцох асуудлыг мөн УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо.
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” үр дүнгээ өгч байна
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцлаа. Хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна.
Тухайлбал эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн байна.
Товч мэдээ
- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах үед иргэд, байгууллагаас тавьсан санал, хүсэлтүүдийг судалж шийдвэрлэхээр болов. Хэрлэн, Баруун-Урт суманд ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж зориулалтын автомашинтай болох, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн машин, Сүхбаатар аймгийн Хөгжим жүжгийн театрын барилгад их засвар хийж, техник, хэрэгслээ шинэчлэх хүсэлт гаргасан байна.
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдаан энэ сард Москва хотноо болох гэж байна. Хуралдаанаар худалдаа, эдийн засаг, тээвэр, бүс нутаг, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 Сэтгэгдэл
Erhembaatar
awto mashin awah gesen yum zeel yaj awah be
2019.01.27
2018.03.03