Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна
МТА:Тээврийн хэрэгслийн албан татвараа зургаадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Өнөөдрөөс нээгдэж байгаа авто замууд
Хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Б.УЯНГА “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙД АЖИЛЛАВ
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ
Ерөнхийлөгч Х.Баттулга “Эвсэг” брэндийн үйлдвэрлэлийн явцтай танилцав
Зээлийн төлбөр И-мэйл: darvillearmelle@gmail.com Зээлийн өргөдлийнхөө хувьд: Санхүүжилт - Үл хөдлөх хөрөнгө - Хөрөнгө оруулалтын зээл - Машины зээл - Үлдэгдэл өр төлбөр - Зээлийн шугам - Хоёр дахь моргейжийн зээл - Зээлийн худалдан авалт - Хувийн зээл. Миний санхүүжилтийн хүчин чадал $ 5,000-аас 5,000,000 бол 3% -ийн хүүтэй. Та зээлдүүлсэн хэмжээнээс хамааран 01-35 жилийн дотор хамгийн их хүү төлнө. Надтай холбоо барьж, таны хүссэн мөнгөний хэмжээ болон таны сонгох төлбөрийн хугацааг мэдэгдээрэй. И-мэйл: darvillearmelle@gmail.com
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Кашмер Холдинг” ХХК-ийн “Эвсэг” брэндийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, цаашдын хөгжилд дэмжлэг болох боломжийн талаар үйлдвэрлэгчидтэй санал солилцлоо.
“Кашмер Холдинг” ХХК нь социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж, жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцарь, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна.
Гэсэн ч тус үйлдвэрт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв.
Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй. Харин малын гаралтай түүхий эд дундаас ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж, өрсөлдөх чадварыг нь бууруулдаг” гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байгаа талаар дуулгасан юм.
Түүнчлэн салбарын холбооны нэгтгэн гаргасан ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим асуудлыг Төрийн тэргүүнд танилцуулж, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн хөрөнгө зарцуулах, экспортын банк бий болгох, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, тогтвортой ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах зэргээр нийгмийн асуудлыг ч хөндөж байв.
Мөн тогтвортой үйлдвэрлэл эрхэлж гурван жил дараалан нэг сая ам.доллараас дээш борлуулалт хийж, татварын өргүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хөтөлбөрөөр буюу тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм бол үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно гэсэн санал салбарынхан гаргасан юм.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, салбарынхны дэмжлэг хүссэн асуудлыг сонссоны дараа Төрийн тэргүүн:
“Би ноолуурын салбарын үйлдвэрлэлийн бэрхшээлийн талаар сайн мэднэ. Энэ үйлдвэр нийгэм, эдийн засаг хүнд үед гаднын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт авалгүй хүнд хэцүү үеийг даваад гарсан учраас зорьж ирсэн. Уул уурхайн биш малын гаралтай “сэргээгддэг баялаг”, салбараа дэмжих талаар Монголбанк, Засгийн газартай уулзаж ярилцаад, санал солилцоод байгаа. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад жилд 6000 тонн ноолуур гардаг байсан бол одоо 10 мянган тонн болж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн 60 хувийг Монгол Улс, малчид дангаар бүрдүүлж байна. Ийм том салбарын бүтээгдэхүүний жилийн борлуулалт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид бодлогоор дэмжих юм бол жилд 800 сая ам.долларын орлого олж, 300 сая нь түүхий эдэд зарцуулагдах ёстой тооцоо судалгаа бий. Хэрвээ, ноолуурын салбараас л гэхэд жилдээ л нэг тэрбум ам.долларын орлого олоод байх юм заавал уул, уурхай гэхгүй шүү дээ. Алт, зэсээсээ дутахгүй баялгаа дэмжихийн тулд нэн тэргүүнд түүхий эдээ худалдаж аваад бүртгэлжүүлэх асуудал бий. Тиймээс үйлдвэр дээр ирж танилцаад, та нарын саналыг авч байгаа, одоо энэ салбарынхан жижгээсээ том хүртэл бүх үйлдвэрлэгчдээ оролцуулаад саналаа нэгтгэх ёстой” гэлээ.
0 Сэтгэгдэл
2018.03.03