Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
У.ХҮРЭЛСҮХ: МАН-ЫН ТҮҮХ БОЛ ЭРХ ЧӨЛӨӨ, ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТҮҮХ
“Эх орончдын баярын өдөр”, Монгол Ардын Нам байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тусгаар тогтнолын ордноо болсон баярын хурлыг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Монгол Улсынхаа нийт иргэдэд Эх орончдын баярын мэнд хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.


Тэрбээр “Туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн Эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй” гэдгийг онцлоод энэ утгаараа Эх орончдын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж байна” хэмээсэн юм. Түүнчлэн “Өнөөдөр улс төрийн намууд Эх орныхоо ирээдүйн төлөө Эв нэгдлийг эрхэмлэн, Нэгдмэл цул байж улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой. Энэ дэлхий дээр Монгол улс гэж ганц л бий.
Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол гэж байхгүй. Улс орны эрх ашгаас давсан намын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол улсын Тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг” гэдгийг онцоллоо. Мөн тэрбээр “эвдэрч хагаралдах, эсэргүүцэн тэмцэлдэхээ урьтал болгох бус, эвлэлдэн нэгдэж, эдийн засагаа сэргээж, эх орондоо шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, иргэн бүрийнхээ ажил амьдралыг дэвжин дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг Монгол Ардын Намын даргын хувиар төрийн нам, хүчнүүдэд уриаллаа.


Эх орончдын Нэгдмэл хүч Эх орны хөгжлийн үндэс байх болно гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн юм. Арга хэмжээний үеэр Монгол Ардын Нам 2017 оны шилдэг намын байгуулага, үүр хороодоо шалгаруулж шагнал гардууллаа.
Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт 13-р сургуулийн сурагч Г.Тэмүүлэн, хоёрдугаар байрт 1-р сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гуравдугаар байрт Улаанбаатар эмпати сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.
Мөн “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадад амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт шагнал гардууллаа. Нэгдүгээр байрт 13-р сургуулийн сурагч Г.Тэмүүлэн, хоёрдугаар байрт 1-р сургуулийн сурагч П.Бямбасүрэн, гуравдугаар байрт Улаанбаатар эмпати сургуулийн сурагч Б.Ариунзаяа нар тус тус шалгарчээ.
0 Сэтгэгдэл
Darville
Зээлийн төлбөр И-мэйл: darvillearmelle@gmail.com Зээлийн өргөдлийнхөө хувьд: Санхүүжилт - Үл хөдлөх хөрөнгө - Хөрөнгө оруулалтын зээл - Машины зээл - Үлдэгдэл өр төлбөр - Зээлийн шугам - Хоёр дахь моргейжийн зээл - Зээлийн худалдан авалт - Хувийн зээл. Миний санхүүжилтийн хүчин чадал $ 5,000-аас 5,000,000 бол 3% -ийн хүүтэй. Та зээлдүүлсэн хэмжээнээс хамааран 01-35 жилийн дотор хамгийн их хүү төлнө. Надтай холбоо барьж, таны хүссэн мөнгөний хэмжээ болон таны сонгох төлбөрийн хугацааг мэдэгдээрэй. И-мэйл: darvillearmelle@gmail.com И-мэйл: darvillearmelle@gmail.com И-мэйл: darvillearmelle@gmail.com
2018.03.03
























