Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол, Туркийн агаарын тээврийн урсгал нэмэгдэнэ

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзсан байна.
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх "Манай хоёр орны харилцаа улстөр, боловсрол, соёлын чиглэлд хөгжсөөр ирсэн цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр идэвхижүүлэхийг зорьж байна. Монгол Улс хосолмол эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж хөрш орнуудад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй. Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг дэмжин зохион байгуулах болно. Мөн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээх талаар Туркийн Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэж хэлжээ.
Элчин сайд Ахмет Язал "Хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр түвшинд анхаарч байгаа явдалд талархал илэрхийлье гэсэн байна. Мөн
Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад ирэх сард айлчлах хүсэлтэй байгааг уламжилж, өмнө нь Станбул хотын захирагч байхдаа харилцаатай байсан нь хамтын ажиллагаагаа гүнгийрүүлэхэд дөхөм байх болно хэмээн найдаж байна гэжээ.
Монгол, Туркийн хооронд агаарын тээврийн урсгал, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол хоёр талд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан