Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль шинэчлэгдэв

Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцооны хоёр дахь удаагийн Харилцан үнэлгээг 2016-2017 онд хийж Монгол Улсыг эрчимтэй хяналтад оруулсан. Улмаар Монгол Улс 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог боловсронгуй болгох хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг хүлээгээд байв.
Ингээд өнөөдөр /2018-04-27/ шинэчлэн баталсан хуулиар Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хөгжил, техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хүрээг өргөжүүлэх, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх, эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, терроризмыг санхүүжүүлэхээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг тусгах, Засгийн газрын түвшний Үндэсний зөвлөл зэрэг асуудлыг зохицуулах боломж бүрдлээ.
Ийнхүү Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэллээ.

0 Сэтгэгдэл