Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Цахим бодлогын түр хороо”-ны гишүүдийг намын бүлгээр хэлэлцэн шийдвэрлэхээр болов

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Цахим бодлогын түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан А.Ундраа, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт авсан аж. Гишүүдийн зүгээс Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлж байсан бөгөөд улмаар УИХ-ын даргын нэр дээр гишүүд хүсэлт ирүүлсэн тухай М.Энхболд дарга энэ үеэр онцолсон байна.  Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Түр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ хэмээн заасан байдаг учир гишүүдийн тоог 13-19 байх нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ Түр хороонд орох хүсэлт ирүүлсэн гишүүдийн тоо  20 гаруй байгаа тул  намуудын бүлгийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай  байна гэж байлаа. Ингээд тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавхи бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссан тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан