Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Аж ахуйн нэгжүүдэд гааль болон НӨАТ-ыг буцаан олгох нөхцөл бүрджээ

УИХ-ын өчигдрийн ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлүүлгийг хийсэн байна.  
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, О.Батнасан, Б.Баттөмөр, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураажээ.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслүүдийн 3 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслүүдэд “2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг хийнэ” гэсэн зарчмын зөрүүтэй санал нэмж тусгахыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Ойн нөөцөө хамгаалж, түлшний модыг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх шаардлагатай” гэсэн горимын санал гаргаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт тусгах саналаа илэрхийлсэн байна.
Улсын Их Хурлын гигшүүн Ж.Мөнхбатын санал дэмжигдсэнээр ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан олгох нөхцөл бүрджээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан