Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Төрийн тэргүүнд дурсгалын зураг гардуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах үеэр 13-хан насандаа бүргэдчин охины дүрээр эх орноо дэлхий дахинд сурталчилсан Н.Айшолпан охин Төрийн тэргүүнд өөрийнхөө хөрөгтэй дурсгалын зураг гардуулжээ. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүкнээ ийн бичжээ. “Хүндэт Ерөнхийлөгч өө би казахын даруухан айлын охин Айшолпан байна. Надад аз тохиож эрх чөлөөт ардчилсан Монгол Улсын иргэн болж төрсний хувьд казах түмний олон зун жилийн уламжлал болсон бүргэдээрээ улсынхаа нэрийг дэлхийд таниулах гэж хичээж яваа юм аа. Танд бүргэдтэйгээ авахуулсан зургаа дурсгал болгохыг хүсье. Таны мэлмий бүргэдийн хараа шиг хурц байж эх оронд минь шударга ёс батжин бэхжих болтугай” гэсэн байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан