Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж,   үндсэн хоёр асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн эхний асуудал энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийнхээ байр суурийг сонсов.
Тухайлбал,  Хөрөнгө оруулалтын банкны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг энэ долоо хоногт чуулганы  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх  учир  Ажлын хэсгийн ахлахч З.Нарантуяагийн мэдээллийг сонслоо. Түүнчлэн  Монгол хүүхэд бүхэнд хүүхдийн мөнгөний тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай  УИХ-ын ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор тус намын гишүүд байр сууриа солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ Засгийн газраас өргөн  мэдүүлсэн хүүхдийн мөнгийг наян хувьд нь олгох тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт 100 хувь хүүхдийн мөнгийг олгох  тухай тухай тогтоолын төслүүдийг  хамтад нь хэлэлцэх асуудлыг дэмжин ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдсантай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд  хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох анхны байр сууриа хэвээр хадгална гэдэгт санал нэгдлээ.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн асуудлаар санал солилцов
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт намын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбооны залуустай уулзаж санал бодлыг нь сонссон бол энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөлгчид болон түүний ажлын албанынхантай уулзлаа.  Уулзалтаар УИХ –аар хэлэлцэж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор санал солилцов. Уг хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Нийслэлийн Ардчилсан намын бүлэг хамтран  хотын хууль эрхзүйн орчноор мэргэшсэн эрдэмтэн судлаачид бусад хүмүүсийн хэлэлцүүлэг уулзалтуудыг зохион байгуулж  санал бодлыг нь сонсч  байсан. Энэ удаад  ч мөн цаашид хотын асуудал, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн тухайд эрхзүйн ямар орчинг тус хуулийн төсөл хэлэлцэгдэж байх үед бүрдүүлэх нь зохимжтой  байх талаар хэлэлцлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан