Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтэд оролцож, мод тарилаа

Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг юм.

Зарлигт заасан эдгээр өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгжүүд олноор мод тарьдаг бөгөөд 2010 оноос хойш 1 сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагт бүх нийтээр мод тарьсан байна.

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийсэн “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, мод тарилаа.

Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн найман төрлийн 5000 орчим мод тарьсан юм. 2009 оноос хойш  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  нийт 27 төрлийн 123 мянга гаруй мод сөөг тарьсан бөгөөд 2017 онд тооллого явуулж мод  ургалтын байдлыг тодорхойлоход 98.8 хувьтай гэсэн үзүүлэлт гарчээ. Харин улсын хэмжээнд ургалтын хувь нь 75 хувьтай байгаа юм.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан