Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ж.Мөнхбат:Намайг харлуулах гэж оролддог мэдээллүүд газар авахаасаа өнгөрсөн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар хоорондоо зодолдож нэгнийхээ хамрыг хугалсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт шуугиан тариад байсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь ор үндэсгүй худал мэдээлэл, бичсэн сэтгүүлч нь уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэв.
Энэ тухайгаа “Бидний дунд зодолдсон  зүйл байхгүй. Сүүлийн үед надтай холбоотой нүүрсчин, казиночин гэх мэдээлэл их гардаг болсон. Гэхдээ би тэр мэдээллүүдэд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй. Харин энэ удаагийнх гэр бүлийнхэнд маань хүндээр туссан. Ийм зохион байгуулалттай мэдээлэл дахин битгий хийгээчээ гэж хэлмээр байна” гэв.
Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн цахим хуудаснаа энэ сарын 12-ны өдөр “Сөүлд өдөржин бороо зүсэрлээ. Бага байхад л хөдөө ингэж өнжин хонон бороо зүсэрч газрын өнгө, малын зүс сэргэдэгсэн. Хөгшид нутгийнхан ч дуртай, хүүхдүүд бид шалбааг туулж гүйдэгсэн. Монголд маань ингэж өдөржин бороо зүсэрч дэлхий дэлэгнэж, дэнж ногоорч, дэлгэр сайхан зун болоосой гэж хүсч сууна. Бороотой өдөр эмээ минь будаатай цай үсэлдэгсэн... Өнөөдөр гадаа бороотой болохоор хоёр багыгаа хооллох санаатай хөглөрч, ээжийн эзгүйд бид гурав жаахан будилангуй л байна. Тэнгэр хангай ивээлээ хайрлах биз ээ... Монголд намайг зодоон нүдээн хийсэн, хэвтэрт орж бараг л үхэж үрэгдэх нь холгүй байгаа шахуу цуу гүтгэлэг тарааж байгаа сурагтай. Би эрүүл саруул, ар гэрийн эрүүл мэндийн гачигдлаар Солонгост байна. Удахгүй очиж наад нөхдүүдтэй чинь уулзанаа... Ингэж харлуулах гэж оролддог иймэрхүү юм газар авахаасаа өнгөрсөн шүү дээ...” гэж бичсэн байдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан