Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Төрийн албан хаагчид ажлын байрандаа интернэтээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом, видео сайтад нэвтрэхийг хориглосон байна
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын гарын үсэгтэй "Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 138 тоот тогтоол энэ оны тавдугаар сарын 23-нд гарчээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарын гарын үсэгтэй "Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 138 тоот тогтоол энэ оны тавдугаар сарын 23-нд гарчээ.Энэхүү тогтоолоор төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байрандаа төрийн албаны интернэтээр олон нийтийн сүлжээ болон онлайн тоглоомын болон видео сайтад нэвтрэхийг хориглосон байна. Үүнийгээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой хэмээн онцолсон байна.
Тогтоолын хоёрдугаар заалтаар төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээгээр дээрх Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт сайт, сүлжээнд холбогдохгүй болгохыг Засгийн газрын гишүүд болон агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгожээ.
Мөн төрийн байгууллагууд албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон программ ашиглаж олон нийтийн сүлжээнд хандахыг хориглосон байна. Эдгээрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа Д.Гэрэлд, технологийн шийдлийг нь хариуцахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад Засгийн газрын тогтоолоор үүрэг болгожээ.
Дашрамд дурдахад Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ТЕГ-ын Төрийн холбоо, мэдээллийн технологийн газрын зөвлөмжийг үндэслээд төрийн байгууллагын ажлын байранд интернэтээр олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, олон нийтийн сүлжээгээр баримт, албан бичиг дамжуулахыг хориглож байсан юм.
0 Сэтгэгдэл
























