Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
АН-ын бүлэг гишүүдийн давхар дээлний асуудлыг цэгцлэх асуудлыг хөнджээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаяр зэрэг тус бүлгийн бусад зөвлөхүүд оролцож санал бодлоо хуваалцав.
Хуралдаанд оролцчдын хувьд Үндсэн хуулийн бичилт, найруулга товч, тодорхой  олон утга санаа илэрхийлэхгүй байх, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан болж буй асуудлуудыг цэгцэлж,  ойлгомжтой болох талаас нь ажиллах нь зүйтэй гэсэн саналууд  мөн  гарч байв.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан  тохиолдлуудыг дурьдаад, анхаарвал зохих хэд хэдэн асуудлууд байгааг, тухайлбал, Монгол Улсын төрийн удирдлагын хэлбэр, гүйцэтгэх засаглалын тэргүүн буюу Ерөнхий сайдын эрх мэдлийн хэмжээ ямар  байх, Засгийн газрын гишүүдийн дан, давхар дээлний асуудлыг цэгцлэх.
Үүнээс гадна шат шатандаа  намаар дамжиж, төрийн албанд ордог байдлыг зогсоох, ер нь шударга ёс хариуцлагын тогтолцоог үндсэн хуульдаа илүү сайн тусгаж өгөх ёстой  гэсэн саналууд гарч байв. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудлууд тэр дундаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь статусын хувьд ямар байх вэ зэрэг хэлэлцэх олон асуудал байгаа гэдэг талаар ярилцлаа.
Ажлын хэсгийн мэдээллийг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд нухацтай, анхааралтай ул суурьтай хандаж ажиллана гэдгээ мөн энэ үеэр илэрхийлж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан