Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх Ажлын хэсгийн анхны хурал боллоо

Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ажиллаж буй бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн анхны хурал боллоо.
Хурлаар Төрийн албаны зөвлөлийн “Ажлын байрны тодорхойлолт”, Удирдлагын академийн “Ажлын байрны шинжилгээ” илтгэлийг сонсч хэлэлцүүллээ.

Хурлаар төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийх, арга зүйн зөвлөгөө өгөх, танилцуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Удирдлагын академийн захирал С.Зүльфикараар ахлуулан байгууллаа. Дэд ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи зэрэг холбогдох байгууллага болон мэргэжлийн хуульч, судлаачдыг оруулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан