Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Зураг


Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07 дугаар дүгнэлт, Төсвийн тухай, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
 
Мөн “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төсөл, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай,  Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад  Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл багтжээ. Харин маргааш 15.00 цагт чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар” мэдээлэл хийх аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан