Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд гарч байна

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Оросын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болон тус улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч байгаа юм.
Сүхбаатарын талбайд болж буй энэхүү үзэсгэлэн, худалдааг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, сонирхсон бөгөөд түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин болон тус улсын Аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгчид үзэж сонирхсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэн худалдааг үзэж сонирхох үеэр ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам засвар, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй компанийн 100 шахам техник, тоног төхөөрөмж, 250 орчим төлөөлөгч үзэсгэлэн худалдаанд оролцож, дэвшилтэт тоног төхөөрөмжөөс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн талаар танилцууллаа. Үзэсгэлэнд дэлгэгдсэн  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн 20 гаруй нь хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх машин, техникүүд байсан бөгөөд монголчууд тэдгээрийг илүүтэй сонирхож байна гэсэн юм. Мөн ОХУ-ын зарим компани манай улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай бизнесийн хүрээнд хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр хийжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан