Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод зургадугаар сарын 9-нд буюу маргааш эхлэх гэж байгаа Зүүн Азийн 2018 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан зүүн Азийн жүдо бөхийн удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Монгол Улсын жүдо бөхийн тамирчдын гаргасан амжилт, одоогийн түвшин нь хамтын ажиллагааны тэр дундаа, жүдо бөхөөр дэлхийд тэргүүлдэг Ази, Зүүн Азийн улсуудын спортын харилцаа холбоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэв.
Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээний бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон зохион байгуулах хорооныхон бүхий л талаар анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотод зохион байгуулагддаг олон улсын шинж чанартай жүдо бөхийн тэмцээний үеэр хэд, хэдэн удаа ирж байсан бөгөөд ирэх бүрийд Монгол Улс хөгжин, цэцэглэж, тамирчдын чадвар, техник сайжирч харилцан суралцаж байгаад баяртай байдаг гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд болон баг тамирчдад нь спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:
https://president.mn/4178/
0 Сэтгэгдэл
























