Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийв

БНХАУ-ын Чиндао хотноо болж байгаа ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний төгсгөл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцлоод хоёр талын иж бүрэн стратегийн  түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа илэрхийллээ. Мөн БНХАУ-ын авлигатай тэмцэх, ядуурлыг бууруулах туршлагыг анхааралтай ажиглаж байдгаа хэлсэн юм.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр улсын уламжлалт найрсаг харилцаанд шинэ боломжууд нээгдэж байгаа цаг үе хэмээн онцлоод Монгол Улсын язгуур эрх ашгийг ямагт хүндэтгэнэ гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа харилцан ашигтай хөгжүүлэх чиглэлээр тодорхой саналууд тавьсныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин найрсгаар хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг Монгол, БНХАУ хамтран ажиллах боломж, шүлхий өвчингүй, стандартын шаардлага хангасан махыг Монголоос БНХАУ руу экспортлоход  нээлттэй, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа гурил нийлүүлэх, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэх мэт олон боломж байгаа тухай талууд ярилцлаа.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тааламжтай үедээ БНХАУ-д төрийн айлчлал хийхийг албан ёсоор урьж, цаашид тогтмол харилцаа холбоотой хамтран ажиллахаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалт илэн далангүй найрсгаар үргэлжилж, хөрш орнуудын хамтран ажиллах олон боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан