ЦЕГ: Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна
Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22.00 цагаас хаана
Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна
Тавдугаар сарын 2-ноос 28 градус хүрч дулаарна
УИХ-ын ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өглөө
Ираныг шаналган Израль руу аврал эрэв
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Уулын замд гарсан ослын улмаас дөрвөн том хүн, нэг хүүхэд гэмтжээ
“Монгол хэл, бичгийн шалтгалт”-ын босго оноонд хүрээгүй сурагчид БҮТ-ийн байранд дугаарлаж байна
ОӨУБЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Барсүрэнгийн Баасандоржийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томиллоо.
Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
Төрийн албанд 17 жил ажилласан байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан юм.
0 Сэтгэгдэл