Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Д.Муратад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьсан. Тодруулбал, Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол. Мөн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудадтус тус хориг тавьсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 45, 47-р тогтоолуудад хориг тавьсан. Тодруулбал, Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын 45 дугаар тогтоол. Мөн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 47 дугаар тогтоолуудадтус тус хориг тавьсан.
Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Муратад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч дэмжигдээгүй учир нээлттэй явуулсан юм.
Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, өмгөөлөгч Р.Булгамаа уншиж танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах гэсэн саналын томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи буюу 72.7 хувиар санал дэмжигдэв.
Ингэснээр Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлийг УИХ-д танилцуулах болов.
0 Сэтгэгдэл
























