Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Төрийн албан хаагчдын цалин 9 дүгээр сарын 01-ээс 8 хувиар нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх есдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр /2018.08.23/ мэдээлэл хийлээ.
 
Засгийн газар цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ хэд хэдэн бодлого баримтласан. Төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлхэдээ соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин, хөлсийг бага нэмэгдүүлж ирсэн. Тодруулбал соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин хөлс нийт төрийн албан хаагчдын цалингаас, тэр дундаа төрийн үйлчилгээний албаны цалин хөлснөөс  12.5 хувиар доогуур тогтоогдож иржээ. Тийм учраас соёл урлагийн салбарын албан хаагчдын цалин хөлсийг эхний ээлжинд нэмэгдүүлнэ.
 
Есдүгээр сарын 1-нээс багш, эмч нартай дүйцэх албан тушаалтан болон тэднээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаагаар сувилагч нар хамгийн хүнд нөхцөлд, ачаалал ихтэй ажилладаг бол, боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш ачаалалтай ажиллаж байгаа тул албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэг шатлалаар ахиулах арга хэмжээ авчээ. Иймд сувилагч нарын цалин 20-30 хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт боловсролын сургуулийн багш нарын цалин 14 хувиар нэмэгдэх боломжтой  юм.
 
Мөн есдүгээр сарын нэгнээс соёл урлагийн салбарын ажилтнуудын цалинг найман хувиар нэмэх бөгөөд албан тушаалын ангилал зэрэглээс хамаарч 14-30 хувиар нэмэгдэх боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан