Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд болно

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин  БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрбээр  БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа “Ухаалаг технологийн Олон улсын анхдугаар экспо” арга хэмжээнд “Худалдаа, эдийн засаг, Шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын ЗГХК болон “Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл”-ийн Монголын хэсгийн даргын хувиар оролцож байна.  ХКН-ын төв хорооны Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж, хоёр орны улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, дотно яриа өрнүүлжээ.

Уулзалтын эхэнд Шадар сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөнтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд “Ухаалаг технологийн олон улсын анхдугаар экспо” арга хэмжээ нь цаг үеэ олсон үйл явдал болохыг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа амжилт хүссэн юм.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр улам гүнзгийрэн урагшлан хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

2019 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр улсын өндөр дээд түвшинд харилцан айлчлал, мөн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах тухайд санал нэгдэв.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдэд монголын тал идэвхтэй оролцож, “Хамтарсан IT park” байгуулах, software-ийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Худалдааны төлөөлөгчийн газраа Бээжин, Тяньжин хотод нээхээр төлөвлөж, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” –ийг соёрхон батлахыг эрмэлзэж буйгаа Шадар сайд Ө.Энхтүвшин онцолж байв.

Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг яаралтай тохиролцох шаардлагатайн дээр хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбогдуулан шинээр Ханги-Мандалын боомтоор төмөр замын гарц нэмж байгуулах саналыг тавьж, хил нэвтрэх цэгийг ойрын хугацаанд тохиролцох хүсэлтээ илэрхийлэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан