Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Багшийн цалин нэмэх эсэхийг УИХ л эцэслэн шийднэ


Засгийн Газрын хурлаар хүнд нөхцөлд ажиллаж буй бага анги, цэцэрлэгийн багш нар болон тусгай хэрэгцээт сургуульд багшилж буй багшийн цалинг 14 хувиар, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалинг 8 хувь гэх зэргээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагчийг цалингийн өсөлтөд хамруулсан билээ.
 
Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос багшийн цалингийн энэхүү нэмэгдлийг бага байна хэмээн үзэн, 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж Улаанбаатар хотын хэмжээнд 12 сургууль дээр ажил хаялтыг зохион байгуулаад байна.  
Засгийн газрын зүгээс байгаа бололцоонд тааруулан нэмж байгаагаа учирлаад байгаа бол багш нарын төлөөлөл үүнээс илүүтэйгээр нэмэх боломжтойг дурьдаж байгаа юм.  
Хэрвээ Засгийн газар багшийн цалинг 50 хувиар нэмэх шийдэрт хүрлээ гэхэд уг шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх асуудал УИХ-ын эрх мэдлийн асуудал болж хувирна. Иймээс энэ удаагийн УИХ багшийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байгаа юм.УИХ-ын намрын чуулган 10 сарын 2-нд нээлтээ хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан