Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
“Дэлхийд тархсан Монгол өв” төсөл 2018-2020 он хүртэл хэрэгжинэ

Дэлхийн улс орнуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өвөөр 20 цуврал боть хэвлэх, цахим мэдээллийн сан бүрдүүлэх “Дэлхийд тархсан монгол өв” төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлэгт Олон улсын монгол судлалын холбоо, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний номын сан, Архивын ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, эрдэмтэн судлаач, ахмад дипломатууд болон нийгэм соёлын нэрт зүтгэлтнүүд оролцон санал, зөвлөмж хэлж, төслийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн төслийг хэрэгжүүлэх Зөвлөлийн бүрэлдэхүүнд чиглэл бүрээр бэлтгэл ажлыг хангах дэд зөвлөлүүдийг байгуулан ажиллахаар тогтлоо.

“Дэлхийд тархсан монгол өв” төсөл нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд Олон улсын монгол судлалын холбооны санаачлагаар Гадаад харилцааны яам хамтран хэрэгжүүлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан