Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Цахилгаан хязгаарлах байршлууд ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дулаарна Химийн хорт болон аюултай бодисын хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулж байна Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Нөөцийн махыг нөхөн нийлүүлэх, малчид өөрсдөө махаа шууд борлуулах лангуу, цэг ажиллуулах боломжийг бүрдүүлэх үүрэг өгөв Таван шарын төмөр зам доогуурх "Нүхэн гарц" төслийн явган зорчигч болон дугуйн замыг хийж дуусгажээ Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна COP17: Орон нутгийн иргэдэд зориулсан бүсчилсэн зөвлөлдөх уулзалт Төв аймгаас эхэллээ
Нийслэлийн шилдэг хамтарсан баг тодорлоо

Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээнийг МХО-нд зохион байгууллаа.

Ур чадварын тэмцээнд нийслэлийн 8 дүүргээс дүүргээ төлөөлж 1 нийт 8 хамтарсан баг оролцлоо. Дүүргээ төлөөлж Нийслэлд өрсөлдөх хамтарсан багийг дүүргийн ГБХЗХХ-үүд шалгаруулан ирүүлсэн ба шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа хуулийн, нийгмийн ажлын талаарх онол, практикийн асуултууд, болон танин мэдэхүйн болон сэтгэн бодох асуултуудыг асууж өрсөлдсөн юм.

3 үетэй зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг тэргүүлж, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг удаалан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг 3 дугаар байрт шалгарсан юм.

Тэмцээний үеэрхүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтанг тодруулсан бөгөөд энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Э.Одонтунгалаг шалгарсан. Мөн хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шилдэг хэсгийн ахлагч 9 хүнийг шалгаруулж шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан