Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА


  -Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна-

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.
Нутгийн зүүн хэсгээр багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан