Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

 

Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлгийн нээлтэд Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц,  аймгийн удирдлагууд,  НЭ-ийн хамт олон шинэ оны ажлын эхний өдөр тохиосон эл үйл явдалдаа чин сэтгэлийн баяр талархалтайгаар оролцсон юм.

Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн олон мянган хүүхдийн асар их ачаалалд дарагддаг улмаар амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байлаа. Энэ нь байдлаас үүдэн хэвтэн эмчлүүлэгсэд эмнэлэг дотоодын халдвар авдаг эрсдэлт хүндрэлтэй нөхцөл байдал сүүлийн жилүүдэд манайд үүсээд байсан юм. 

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тооны шаардлагаар ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхэн онцолж байна.
Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчилнэ.

Ийм эмнэлэгтэй болохыг хүүхдийн тасагт насаараа ажиллаж ирсэн эмч, сувилагч мэргэжилтэн нэг бүрийн туйлын хүсэл байсан гэдгийг онцлон ярьж байсан юм. Уг эмнэлгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг нь гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдрэх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан