Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1, N3N2 вирус илэрч, тархалт өндөр, өвчлөлийн явц хурдан хүндрэх төлөвтэй байгаа учир Эрүүл мэндийн яам болон ЭХЭМҮТ-ийн эмч нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Шинэ жилийн баяраар бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явснаас болж халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Үүнийг нь сүүлийн тав хоногт эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо эрс нэмэгдсэнээс харж болно.  Мөн сүүлийн өдрүүдэд насанд хүрэгчид олноор томуугаар өвчилсөн нь хүүхэд халдварлах гол шалтгаан болж байна” хэмээн ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл ярив.

Томуу, томуу төст өвчний одоогийн нөхцөл байдал улсын болоод нийслэлийн хэмжээнд ямар байгааг хүргэе.

Улсын хэмжээнд:Томуу, томуу төст өвчин тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их,  өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар бага байгаа аж.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 87.6 хувийг 15, үүнээс 69,4 хувийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй юм байна.
Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын нэгж 152, томуугийн үндэсний лавлагаа вируслогийн лаборатори 1 (ХӨСҮТ), салбар вируслогийн лаборатори 5 (ЭХЭМҮТ, Дархан-Уул, Дорнод, Орхон, Ховд) ажиллаж байна.
Тандалтын 52 дугаар долоо хоногт 74 сорьц шинжлэхэд хүн амын дунд томуугийн A(H1N1)pdm09, A(H3N2) дэд хэв шинжийн вирус тус тус илэрчээ.

Нийслэлийн хэмжээнд:Тархвар судлалын 52 дугаар долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар бага байна.
Нийслэлийн эмнэлгүүдийн 977 орон дээр нэмэлтээр 419 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн бөгөөд одоогоор 1396 амьсгалын замын өвчтэй хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаа аж. H1N1 вирус нь 38-40 градус хүртэлх халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх зэрэг хүндрэл дагуулдаг байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэд нь өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эм уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэйг мэргэжилтнүүд мэдээллийн үеэр онцлон дахин дахин сануулж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

1 Сэтгэгдэл
ger-n nuhtsuld yaaj emchleh yum bol
Хамгийн их уншсан