Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч, төгсөх дамжааны оюутнууд эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна

 

Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт 1 дүгээр сарын 4-нөөс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 97-98 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу ханиад, бронхит, хатгаа гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4,  13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм гэж мэдээлэв. 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Хамгийн их уншсан