Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Хорих ангиудад гомдол, хүсэлтийн хайрцаг ажиллаж эхэллээ

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/111 дугаар тушаалаар “Хорих, цагдан хорих, баривчлах төв байранд хоригдож байгаа этгээдээс тухайн анги байрны үйл ажиллагаа, алба хаагчийн харилцаатай холбоотой гомдол, хүсэлтийг шууд хүлээн авах хайрцаг ажиллуулах журам”-ыг батлан гаргасан. Тэгвэл прокурорын байгууллагын  нэгж газрууд уг журмын хэрэгжилтийг хангаж, хяналтын харьяа  хорих ангиудад тусгай хайрцгийг ажиллуулж эхэлжээ.

Булган аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад тусгай хайрцгийг байрлуулах ажиллагаанд оролцож, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, уг хайрцгийг ажиллуулах журам, анхаарах асуудлын талаар хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ял эдэлж буй нийт хоригдлуудад прокурорын зүгээс яриа таниулга хийж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна. Аймгийн прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газррын харьяа 457 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад болон   хоригдлуудад дээрх журмыг танилцуулж, ямар асуудлаар  гомдол, хүсэлт гаргах, хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн байна.

Дээрх хайрцгийг ажиллуулсанаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан дэд хорооноос өгсөн зөвлөмж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 210 дугаар зүйлд заасан хоригдлын эрх бүрэн хангагдах нөхцөл боломж бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан