Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ

Нийслэлийн хэмжээнд хүүхэд болон гэр бүлийн хүрээнд эрх зөрчигдөж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхой ажлын хүрээнд шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Байгалмаа, төлөөлөгч Д.Баярсайхан, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын НИТХ-ийн эмэгтэйчүүдийн бүлэг 2019 оны 01-р сарын 09-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ уулзалт нь НИТХ-ын төлөөлөгчид ГБХЗХГ-тай хамтран ажиллаж байгаа 3 дахь удаагийн уулзалт юм. 
Уулзалтаар 2018 онд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр хийсэн ажлын товч тайланг нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс танилцуулж, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудад шийдэл олох, арга замуудыг тодорхой болгох, хамтран ажиллах тал дээр санал солилцож, цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төлөөлөгчдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаар болж, дүүргүүдийн нөхцөл байдалтай 1, 2-р саруудад багтаан танилцахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан