Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийнэ

Гадаад харилцааны яам, Хүний эрхийн эрхийн үндэсний комисс 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газартай хамтран “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтад төр, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, мөн олон улсын байгууллагын төлөөлөл болон Гадаад харилцааны сайдын урилгаар НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст оролцож байгаа болно.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх хэрэгцээ шаардлага, ач холбогдол мөн олон улсын туршлага, хэм хэмжээний талаар санал солилцож, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг хийх юм.

НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч н.Мишель Форст Засгийн газрын урилгаар 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажилласан бөгөөд тэрээр энэ айлчлалынхаа дүнд хүний эрхийн хамгаалагчийн талаарх ойлголт мэдлэгийг бүх түвшинд сайжруулах,  хүний эрхийн хамгаалагчдын хууль ёсны нэн чухал эрх, үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн хууль батлахыг Засгийн газарт зөвлөмж болгосон. Тусгай илтгэгч энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа нь Засгийн газар хүний эрхийн гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй НҮБ-ын  тусгай бүтэцтэй тууштай хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд 9 дүгээр сарын 4-ний өдөр хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар сэтгүүлчдэд зориулсан кино хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм хүрээлэнд болох бол 9 дүгээр сарын 6-ны өдөр Тусгай илтгэгч Мишель Форст “Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалахад хүний эрхийн байгууллагаас гүйцэтгэх үүрэг” сэдвээр МУИС-ийн дугуй танхимд олон нийтэд лекц уншина.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан